Asia Trail Master - Танилцуулга

Asia Trail Master нь Хонг Конг дахь Kuai Sports Promotions компанийн зүгээс эрхлэн явуулдаг Ази тивд зохион байгуулагдаж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн trail run төрлийн цуврал уралдаан юм. Энэ нь гүйгчдэд зориулсан онооны системийг дагаж мөрдөхөд хялбар, ил тод байдал дээр суурилсан жил бүр аварга шалгаруулдаг тэмцээн бөгөөд холын зайн гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад зориулсан тусгай шагнал болох Grandmaster Quest-ийн тусламжтайгаар бүхий л шатны тамирчдад онцгойлон анхаарал хандуулдаг юм.

Asia Trail Master цувралын гол зорилго нь:

  • Trail run спортын төрлөөр дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг дээшлүүлэх.

  • Өөр өөрийн ёс заншил, соёл иргэншил, өөр өөрийн түүхтэй улс орнуудын хүмүүсийг нэгэн дор цуглуулах олон нийтийн платформыг бий болгох. 

  • Trail run уралдааныг зохион байгуулагчдыг өөрсдийн уралдаанаа олон улсын платформд сурталчлахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна, зохион байгуулагчдад бизнесийн сүлжээ, техник хэрэгсэл зэрэгт дэмжлэг үзүүлэхийг зорьдог.

  • Азийн trail гүйгчдийг гайхалтай үзүүлэлт үзүүлэхэд нь туслан, Grandmaster эсвэл Asia Trail Master-н аварга болсон тохиолдолд аль алинд нь шагнал урамшуулал олгох болон, ивээн тэтгэгчтэй болоход нь дэмжлэг үзүүлэх.

2019 онд тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Asia Trail Master аварга шалгаруулах цуврал нь 2019 оны эцэс гэхэд Азийн 15 орны 30 уралдаан хамрагдсан байна. Зарим нэг томоохон уралдаанаас дурдвал Таиландын Ultra Trail Chiang Rai, Малайз дахь Borneo TMBT Ultra, Японы IZU TRAIL Journey, Филиппиний Cordillera Mountain Ultra, Хонг Конгийн 9 Dragons Ultra гэх мэт байна. 

Сүүлийн 4 жилийн хугацаанд Asia Trail Master-н Аваргууд:

2015: Arief Wismoyono (Индонез), Ма Yanxing (Хятад)

2016: Manolito Divina (Филиппин), Tahira Najmunisaa Muhammad Zaid (Малайз)

2017: Soonseng Ong (Малайз), Kim Matthews (Австрали)

2018: Alessandro Sherpa (Итали), Ruth Theresia (Индонез)

Asia Trail Master талаар дэлгэрэнгүй мэдээллийг: www.asiatrailmaster.com 

Facebook хуудас:   www.facebook.com/asiatrailmaster